Thursday, May 19, 2016

Төлбөртэй зогсоолын утга учир алдагдаж байна



Төлбөртэй зогсоолын утга учир алдагдаж байна

     
    БЗД-ийн 6-р хороонд байрлах Шөнийн захын төлбөртэй зогсоолд 2015.11.15 өдөр 3.30 минутад зогсоолын тасалбар авч зогсоолд машинаа байрлуулан тавиад , уг захын хажууд байрлах “Night plaza” зах руу орж 15-20 минутын дараа гарч ирэн машин руугаа очтол машины хаалга онгойсон, хойд талын суудал дээр байсан 3-н тортой эд зүйлс алга болсон байлаа. Айж сандарсан жолооч маань тасалбар тасалсан ажилтны дуудан харуулж,машинаас минь юмыг минь авсан байна.
    -Та харсан уу? Туслаач гэхэд
   -Та яг машинаа түгжсэн үү? Худлаа яриагүй биз. Ер нь юмаа алдсан гэж үнэн үү? Хүн ирж таны машиныг онгойлгоогүй яасан ядаргаатай юм бэ? Гээд уурлахад нь
   Жолооч: Үгүй ээ танайд камераа шүүгээд хараад өгөөч. Би ердөө 20 минут болж байна. Та өөрөө энд ажил үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд ажиж харсан байх ёстой. Та камераа шүүгээд өгнө үү  гэтэл үгийн зөрөөгүй миний өмнөөс хашгирч :
    Байхгүй байхгүй яах гээд байгаа юм тэнэг юм чинь гэх мэтийн хэрүүлийн үгээр харьцаж байсан. Дараа нь БЗД-ийн цагдаагийн хэлтэсд өргөдөл гаргаж өгснөөр хохирол барагдуулах 100000 төгрөгийг ажилтнаар гаргуулж авсан .Гэвч тэр ажилтан буруугаа    хүлээж гэмшсэн үгийг хэлээгүй нь  үүрэг хариуцлагаа ойлгохгоогүйгээс гадна үйлчилгээний ажилтан ямар чухал үүрэг хариуцлагатайг ухамсарлахгүй өнгөрч байгаа нь цааш цаашид гарах аюулгүй байдлын үр дагавар харагдаж буй нь нууц биш юмаа.
Хаа хаанаа эд хөрөнгөө алдах эрсдлийг бодож, үйлчилгээний байгуулгын ажилтны олон нийтдээ харьцах харилцаа мөн хууль дүрмээ биелүүлэх хариуцлагыг тооцох болсон нь үүнээс харагдаж байна.
      2 дахь гэрээ  итгэж найдсан хүн итгэл хүлээсэн хүмүүс бие биендээ хичнээн чухал болохыг ойлгож, итгэлийг хүндэтгэж амьдарвал амьдрал өөрөө гайхалтай юм.

No comments:

Post a Comment