Thursday, May 19, 2016

Гонгор голч ламтай хийсэн ярилцлага




      Гонгор голч ламтай хийсэн ярилцлага
Буддын шашны үзэл номлолын гол утга санааг тайлбарлаж өгнө үү?
Гонгор голч лам: Хүнийг сайн сайхан сэтгэлтэй болгож,ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлж,муу зуршлаас нь гаргаж, ном эрдмийн мөрийг хөөлгөж, бурхны хутгийг олох зам мөрд оруулна.
Лам болох зам мөрийн тухай ?
Гонгор голч лам: 12 насандаа лам болсон. Ламыг хараад л аав ээждээ хэлэлгүйгээр очиж бүртгүүлсэн. Хожим ааж ээж минь мэдээд “Өөрөө л мэд дээ гэсэн дээ”
2004 онд Долгорсүрэн гэдэг залуу ламд шавь орж 1 жил байж дараа нь шашны дунд сургуульд орсон.Тэгээд л лам болсон доо.
Буян нүглийн тухайд таны бодол?
Гонгор голч лам: Буян хийх нь сайн үйлс юм. Хүн  яагаад төрөөд байна бас үхээд байна. Энэ нь хойд нас байна л гэсэн үг. Хийсэн үйлээсээ болоод хүн хаана очиж төрөхөө тодорхойлдог. Яагаад хүмүүсийн амьдралын түвшин өөр өөр байдаг вэ? Гэхлээр урд насанд хийсэн үйлийн үр өөр өөр байдаг болоод тэр юм.
Жишээ нь: Харамч байх юм бол хойд насандаа бирд болно гэх мэт.
Сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ?
Гонгор голч лам: Сүнс гэж бий. Үхээд дараагийн биед сүнс орж төрлөө олж төрнө. Бурхны шашин гэгээрлийг 4 талаас нь харуулсан байдаг. 1. Гэлэгвүй      2. Нирвала    3. Горжидва  4. Сажава. Бурхны шашин гэгээрлийг 4 талаас нь харуулсан байдаг. Хамгийн гол нь бурхны гэгээрэлд хүрэхийн тулд 4 талаас нь очно гэсэн үг.
Бурхан болоочийн хойдохын зан үйлийн талаар?
Гонгор голч лам: Бурхан болоочийн 49 хоногийн ёслол гэдэг нь хоног хураана гэсэн үг. 49 хоног ар гэрийнхэн нь таслалгүй зул өргөж, сүнсийг гэрэл гэгээтэй замаар хүрэх ёстой газарт нь хүргэнэ гэсэн үг юм. Бас сүр уугиулна гэж ярьдаг. Энэ нь биенээсээ гарсан сүнс гараар үйл хийж чадахгүй учраас сүр уугиулж амттан хийн утаагаар хооллоно.
   Өнгөрсөн хүний сүнсэнд уншдаг Тойдол гэдэг бурхны ном бий. Энэ нь ийм  зүйлээс айж болохгүй гэж сануулсан хэрэг юм. Энэ ном 49 хоногтоо сайн буян хурааж чадвал сайн төрөлд очно гэсэн утгатай ном юм.
Хойдохыг уншихгүй бол ямар сөрөг тал байх вэ?
Гонгор голч лам: Бурхны шашны ном нь хойд төрөлд яаж хүрэхийг зааж өгдөг учраас уншуулахгүй бол сүнс нь хүрэх газраа хүрч чадахгүй төөрч будилна гэсэн үг юм.
Буддын шашин бөө мөргөл хоёрын ялгаа
Гонгор голч лам: Энэ 2 холбогдолгүй. Буддын шашин гэгээрсэн бурхдыг шүтнэ. Харин бөө тэнгэр шүтнэ. Буддын шашин нь өөрийнхөө бүхий л шуналыг үгүй хийж тарнийн ёсоор гэгээрэлд хүрнэ.
Уул усанд зориулсан ном овоо тахихад зориулсан нэг ном гээд тусын агуулгыг шингээсэн ном байх уу?
Гонгор голч лам: Тиймээ нийтэд нь уншдаг ном ч бий. Тухайн газрын лус савдганд зориулсан ном бий. Цагааны тэнгэр гэж бий. Бас бурхны шашинд орчихсон, тангараг өргөсөн бурхад бий. Тэдэнд зориулсан ном ч бий.
Зурхайн үүслийн талаар сэтгэгдлээ хуваалцаач
Гонгор голч лам:Тэр талаар сайн мэдэхгүй байна. Зурхай нь хүний амьдралын төөргийг зурна. Алтан хайрцгийг нээж байгаа нь бурхан болоочдын зурхайг үзнэ гэсэн үг.
Буян гэж юу вэ?
Гонгор голч лам: Буян гэдэг нь сайн үйлс юм. Тэр хүн баярласнаар буян хурааж байна гэсэн үг юм. Буяны сэдлээс азжаргал үүснэ.
Тэгвэл хүн өөрөө өөрийгөө хайрлаж байж азжаргалтай байх уу?
Гонгор голч лам: Ямар сэдлээр тусалж байгаагаас шалтгаална.
Сур: Олон түмний оюун санаанд буддын шашинд яаж нөлөөлдөг вэ?
Гонгор голч лам: Эрдэнэзуу хийдэд маш олон ирж Мандарин арц хүжийг авч ном уншуулдаг. Энэтхэг, Төвд зэрэг орнуудаас лам залж ирдэг. Хийд болгон Майдар бурхныг залж байна. Энэ нь соёлд шингэж байгаа хэрэг юм.
Шинийн 15-ны дотор яагаад ном уншуулдаг вэ?
Гонгор голч лам: Шиний 15 нд бурхан багш гэгээрсэн гэдэг. Гол сахиус маналыг уншуулдаг болохоор тэр. Мөн Цагаан сараас хойш шинийн 15ны дотор уншуулбал буян нь илүү арвижна гэж үздэг.
Ярилцсанд  баярлалаа
Гонгор голч лам: За баярлалаа Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

No comments:

Post a Comment