Sunday, May 22, 2016

Монгол улс үнэхээр эрчим хүчний диваажин юм

Өнөөдөр Монгол улсын эрчим хүчний 60 хувийг 4-р дулааны цахилгаан станц хангаж байна. Үлдсэн 40 хувийг 2, 3-р ДЦС болон орон нутгийн станцууд хангадаг. Эдгээр станцуудын турбин, генераторууд 24 цаг тасралтгүй бүрэн хэмжээгээрээ ажиллаж байж өнөөдрийн та бидний хэрэгцээг чүү чамай хангаж байгаа юм. Магадгүй өнөөдөр энэ станцын нэг турбин ажиллахгүй болоход Улаанбаатарчууд бүхэлдээ эрчим хүчний хомсдолд орох эрсдэл байгаа юм. Жил бүр 10 гаруй хувиар өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Монголчуудад зайлшгүй  эрүүл аюулгүй, дэлхийн стандартад нийцсэн том хэмжээний эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй болоод байна.
Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байв. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг  орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 98-99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо байна. Уснаас тог гаргаж амжилттай  яваа хамгийн ойрын жишээ байна. БНХАУ нутгийн төв дундуураа урссан алдарт Шар Хөх мөрөн дээрээ цувраа УЦС  барьснаас дэлхийн хамгийн том Гурван хавцлынхыг барихын тулд олон сая айл нүүлгэн шилжүүлж олны эрх ашигт цөөнх захирагдахын үлгэрийг үзүүлсэн юм.  Хятадууд биднээс тэнэг гэж үү олон зуун сая хүнийхээ амь амьдралаар тоглох үндэснийхээ бахархал болсон голоо устгах гэж үү үгүй. Хүнд хэрэгцээтэй байгальд хоргүй технологи болохоор л шууд ашигласан..
Нэг УЦС-байгуулсанаар тухайн хөгжлийнхөө 10 асуудлыг шийдэх боломжтой болж юм.
НЭГ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛСНААР
1          Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
2          Бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах боломжтой болгодог
3          Баталгаат эрчим хүч, үнийн тогтвортой байдлыг тэтгэдэг
4          Ундны ус хадгалахад хувь нэмэр оруулдаг
5          Цахилгаан эрчим хүчний системийн тогтвортой байдал болон найдвартай байдлыг нэмэгдүүлдэг
6          Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд тусалдаг
7          Бидний амьсгалж буй агаарыг сайжруулдаг
8          Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг
9          Өнөөдрийн болон маргаашийн цэвэр, хямд эрчим хүч
10        Тогтвортой хөгжлийн үндсэн арга юм

Та бидэнд ч ийм боломж байгаа юм.
Мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд Завхан голд дээр байгуулсан усан цахилгаан станц өнөөдөр үр шимээ өгсөөр байна. Анх энэ станцыг барих үед орон нутгийн хийгээд байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэхдээ өнөөдөр Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар бүрэн хангаж байна.
2013 оны 11 сарын 16-ны өдрийн Монгол улсын засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтын эх үүсвэрийг баталсан. Азийн хөгжлийн банкны шинжээчид Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан.  Өмнө нь хийж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлэх, нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгох саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны 5 дугаар сард танилцуулж байжээ. Ингээд 1991 оны 8 дугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтыг авах тохиролцоонд хүрч, 1992 оны 4 дүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулсан боловч 1996-1997 онд тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүй учраас барилгын ажлыг хойшлуулжээ. Хөрөнгө мөнгө байхгүй гэх асуудлын цаана улс төрийн хүчнүүд иргэд болон улс орныхоо эрх ашгаас өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавих үзэл Эгийн голын төсөл хэрэгжихэд том тушаа болж байсан юм.
Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн хүчин чадал сайжирч, тогтвортой ажиллах, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, ОХУ-аас импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой юм. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэх ба хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх юм.
Эгийн голын усан цахилгаан станцыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар урсан өнгөрч байгаа Эгийн гол дээр далан баригдана. УЦС байгуулагдсанаар тухайн орон нутагтаа аялал жуулчлал, газар тариаланг хөгжүүлэх байгалийн шинэхэн тогтоц бүрдэх юм. Эгийн гол дээр хамгийн өндөр хэсэгтээ 93 метр өндөр, 710 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус усан цахилгаан станцын далангийн ард 125 ам дөрвөлжин километр толио бүхий усан сан байгуулах бөгөөд түүний усны хамгийн дээд буюу бүрэн дүүрэх түвшин нь далайн түвшнээс дээш 900 метрт тогтоно. Станцын хүчин чадал нь 220 МВт, тус бүрдээ 55 МВт хүчин чадал бүхий 4 турбин генератор суурилуулах юм. Эгийн голын усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 220 кВ-н 2 хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Төслийн талбар болон Эрдэнэт хотыг холбосон 70 км урт цахилгаан дамжуулах шугам, 125 км авто замыг барьж байгуулах юм. Эдгээр нь 2007 оны ТЭЗҮ тооцоолол юм. Үүнийг улам сайжруулахаар өнөөдөр төслийн багийнхан ажиллаж байна.
Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1 хувийг зарцуулах учраас жилдээ 96 сая кВт цаг цахилгаан эрчим хүч. Дунджаар 4,7 сая долларыг хэмнэнэ. Эгийн голын усан цахилгаан станц нь хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх ба 100 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа 6-7 дахин нөхөх урьдчилсан тооцоотой байна. Энэ бол УЦС-ын давуу тал юм. УЦС-ыг байгаль орчинд хор хөнөөлтэй гэж үзэх хүмүүс олон байдаг. Ингэж байгаа учир нь дэлхий дахинд байгальдаа ээлтэйгээр бүтээн байгуулалт хийж болдог гэдгийг мэдэхгүй байгаатай холбоотой юм. Хятадууд алдартай мөрөн дээрээ асар том далан барьж УЦС байгууллаа. ОХУ Ангар мөрөн дээрээ 4 ч том УЦС байгуулсан. Ингэлээ гээд байгаль орчин нь устан сүйдэж гай тотгор авчирсан зүйл алга, голын засаг жараахай үхэж мөхсөн зүйл ч байхгүй. УЦС-ыг өндөр технологи, нарийн судалгаа дээр үндэслэн байгаль орчиндоо ээлтэй аргаар байгуулж болдог гэдгийг энэ 2хон жишээнээс харж болох юм. Эгийн голын УЦС ч байгальд ээлтэй болох юм. Зөвхөн байгаль орчинд ээлтэйгээр зогсохгүй. Станцын далан, ус хуримтлуулсан нуур зэрэг нь тухай орон нутагтаа аялал жуулчлал томоохон цогцолборыг үүсгэж чаддаг байна.
            Эгийн голын усан цахилгаан станц төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг анх 1993 онд "Усны эрчим хүч" ХХК, "Электроконсулт" ХХК хамтран боловсруулсан ба 2007 нэмэлт судалгаа хийгджээ. Судалгаанд тусгасанаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд, ялангуяа хөрсөн бүрхэвч, ой мод, ус, биологийн төрөл зүйлд хор хөнөөл багатайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Энэхүү төслийн нөлөөгөөр Эгийн гол дагуу 60 км урт, 2 км өргөн усан мандал үүсэх ба ингэснээр усны ууршилт нэмэгдэж, ойр орчимд чийглэг, таатай уур амьсгал зонхилох болно.  Энэ жил төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинэчлэн, дотоодын аж ахуй нэгжээр хийлгэхээр болсон. Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш УЦС-ын далан барьснаар Эгийн голын загасны нүүдэл багасаж болзошгүй тул Эгийн голын загасны судалгааг Геоэкологийн хүрээлэн, Монголын тул хамгаалах сантай хамтарч хийнэ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн тухайн орчинд хамгийн тохиромжтой загас өнгөрүүлэх байгууламж байгуулна. Ингэснээр Эг-Сэлэнгийн экосистемд учрах сөрөг нөлөөллийг бууруулж, загасны хэвийн амьдралын шинэ орчин бүрдэхнээ. Төслийн нөлөөгөөр үүсэх усан мандалд 125 км2 газар усанд автана. Энэ нутаг дэвсгэрт 200 орчим археологийн дурсгал илрээд байгаа. Эгийн голын сав газар нь археологийн хувьд Монгол орны хамгийн сайн судлагдсан нутаг дэвсгэрүүдийн нэг юм. Энд нэн эртний болон хүннү, түрэг, Монголын үеийн дурсгал, хүн чулуу, булш, хиргисүүр, шарын шашинтай холбогдолтой чулуу элбэг тохиолддог. Усан сан үүсэх газарт нийт 300 гаруй археологийн дурсгал илэрснээс 139 дурсгалыг өмнө малтаж авсан. Одоо үлдсэн 190 орчим дурсгалыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн хүрээлэнтэй хамтарч усан сан үүсэхээс өмнө авран хамгаална. Цаашид эдгээр дурсгалаар музей байгуулах асуудлыг судалж шийдвэрлэж байна. Өнөөдөр ч Эгийн голд Тул хамгаалах сан, Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг ажиллаж байна.  Төслийн талбайд 1300 га мод, сөөг хамрагдаж байгаа. Усан сан үүсэх нутаг дэвсгэрт байгаа мод, сөөгнөөс амьдрах чадвар сайтай модыг ялган, мэргэжлийн байгууллагаар өөр газарт шилжүүлэн суулгах ажиллагаа хийгдэхнээ.
Дэлхий дахины шинэ хандлага ногоон  хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд усан цахилгаан станцуудыг байгуулж, хөгжүүлэх нь чухал болоод байна. Манай улс энэ жил ОХУ-аас 250 мВт эрчим хүч өгөөч гэж гуйв. Энэ нь ДЦС-2, ДЦС-3- ын үйлдвэрлэдгээс ч илүү хэмжээний эрчим хүч юм. Оросууд биднээс цахилгаан харамласангүй, Монголыг эрчим хүчний дутагдлаас аварлаа. 160 тэрбум тонн нүүрс, терраватаар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй манай улс хариас эрчим хүч гуйж, бадар барьж яваа нь ичгэвтэр. Хэд хэдэн цахилгаан станц барьчих хугацаа өнгөрсөн ч шийдлийг нь олж, шийдвэр гаргаж чадахгүй явсаар өдийг хүрсэн нь гачлантай. Тухайн үеийн төр засгийн удирдлагууд улс төрийн хүчин, нам эвслийнхээ дур хүсэл, эрх ашгийг иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрх, улс орныхоо хөгжлөөс тэргүүнд тавьсаны хар гайгаагаар 7 жилийн өмнө болчих байсан УЦС-ыг өнөөдрийг хүргэж байгаа нь эмгэнэлтэй юм.


“БОХИР УС”
Энэ ус хаашаа урсдаг вэ?
“БОХИР УС” Энэ ус хаашаа урсдаг вэ?
Усаа татаад жорлонгоос гарч ирээд угаалтуурт гараа угаана./ Энэ ус хаашаа явдаг вэ? Урссан ус тосгуураар урсаад та бидний нүдэнд үзэгдэхгүйгээр урсаад явдаг. Энэ ид шид биш байх. Гэхдээ бүх зүйл тосгуур, жорлонруу ороод л алга болдог. Үүнийг зохицуулж, шийдсэн ямар нэг хууль журам байдаг болов уу?                  Угаалтуур болон суултуур  дотор юм хийхэд бүгд алга болдог. 2 лаа л доошоо муу усны хоолойруу ордог. Гэрээс гарч байгаа бүх бохир ус нэг муу усны хоолойруу орж ус цэвэрлэх байгууламжруу явдаг байна. Бороо цасны ус, хөрсний ус ч замын хажуугаар урсаж эцэстээ ахуй бохир устай нийлж цэвэрлэх байгууламжруу явдаг. 
Айл бүр хоолоо хийхдээ ямар нэг төрлийн хүнсний тос ашигладаг. Харин хоол идсэнийхээ дараа сав суулга, аяга тавгаа угаахдаа эсвэл ашигласан тосоо, хоолны үлдэгдлээ шууд жорлонгийн суултуурлуу хийгээд усаа татчихдаг. Энэ үйлдэл бохир ус зайлуулах хоолой бөглөрөх хагарч задрах хамгийн том шалтгаан болдог. Ямар ч төрлийн тос болон тосны хольцтой хаягдал бохир ус зайлуулах хоолойнд очиж царцаад усаар түлхэгдэж урсахгүй үлддэг байна. Харин дэлхийн улс орнуудад имй төрлийн хог хаягдлаа суултууртаа биш тусгай уутанд хийж хаядаг. Бид ч үүнийг хийж хэвшмээр байна. Тиймээс ямар ч хийх ёсгүй зүйлийг жорлон угаалтуурт хийж болохгүй. Хэдийгээр хайрцган дээрээ усанд урсгаж болно гэж бичсэн байдаг ч ямар ч хуурай, өтгөн зүйлийг угаалтуур болон суултууртаа хийж, хаяж болохгүй гэдгийг анхааруулж байна. Хэрвээ ингэж чадвал та ундны усны эх булаг болсон Хатан Туулаа хамгаалж чадна.
Айл өрх, үйлдвэр аж ахуй нэгжүүдээс хором бүр урсан гарч байгаа бохир усыг орон сууцнаас татан зайлуулж, цэвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг 2 байгууламж Улаанбаатар хотод байдаг. Айл өрхүүдийн ахуйн бохир усыг цэвэрлэх зорилготой төв цэвэрлэх байгууламж, үйлдвэр аж ахуй нэгжийн усыг урьдчилан цэвэрлэх зорилготой бидний мэддэгээр Харгиа цэвэрлэх байгууламж байна.
Нийслэл хотын тө­вөөс арав хүрэхгүй ки­лометрийн зайд буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр цагаан хаалга­наас урагш байх арьс ширний үйлдвэрүүдийн хажууд "Харгиа" цэвэрлэх байгууламж үйл ажил­лагаа явуулдаг. Улаанбаатар хотын сал­хин дээр байрлах энэ бо­хир ус, ноос ноолуур, арьс ширний бо­хирдол  цэвэрлэх  газраас гарч байгаа өмхий, эхүүн  үнэр тэр хавь гэлт­гүй нийслэл хотыг эвгүй үнэртэй болгодог гэж хэлж болно. Хавар, зуны улиралд бүр ч их үнэртэж, агаар бо­хирдуулдаг. Бид "Харгиа" цэвэрлэх байгууламж дээр очлоо.  Ажил хэвийн хоногт 900-110м3 бохир усыг урьдчилсан байдлаар цэвэр­шүүлж байна.

Харгиа цэвэрлэх байгууламж 1972 онд байгуулагдахдаа арьс ширний таван том үйлд­вэрийн хаягдал усыг цэ­вэрлэх зориулалтаар ашиг­­лалтад орж байсан юм байна. Тэгвэл одоо  ноос ноолуур, арьс, ширний 27 үйлд­вэрийн хаягдал усыг цэ­вэр­лэж байна. Энд 30 гаруй жилийн хуга­цаанд техникийн шинэч­лэл огт хийгдээгүй байсан. Үүнээс болж байгууламжид эвдрэл гарч, бохир  нь хальж,  нийслэлийг өмхий үнэрээр утаж байсан нь саяхан.

 Арьс ширний үйлдвэрүүд бол нэлээд хортой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг газар. Хаягдал нь ч бас тийм л байдаг. “Харгиа”арьс, ширний хаягдал буюу хром болон сульфаттай усыг нэг шугамаар дамжуулдаг байсан. Түүнээс болж хүхэр, аммиак зэрэг хортой нэгдлүүд үүсч байсан. Засгийн газар, Улсын их хурал, хотын удирдлагууд үүнийг анхаа­ралдаа авч тэрбум 700 сая төг­рөгийн өртөг бүхий техник тех­нологийн шинэчлэлтийг "Сант хаан" компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийсэн. Одоо 2 шугамаар  үйлдвэрүүдээс бохир усыг хүлээн авч исэлдэж, урвалд оруулахгүй болжээ. Мөн цэвэрлэх тогооны насос, шүүрийг шинэчилжээ. Гэсэн ч хүчин чадал нь хүрэлцэхгүй, шинэчлэл хийсэн техник технологи хоорондоо таарахгүйгээс болж ашиглаж болдоггүй байна.

Хоёр жилийн өмнөөс “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газрын харьяанд оруулсан. Уг нь ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүд бохир усаа үйлдвэр дотроо урьдчилсан байдлаар цэвэрлээд Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжруу явуулах ёстой. Гэтэл энэ цэвэрлэгээ хийгддэггүй. 100 хувь бохир ус харгиад ирж, хүчин чадал муутай, хуучирсан техникээрээ харгиа цэвэрлээд ч 60 хувийн бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламжруу явуулж байгаа юм.
Харгиад байгаа бэрхшээл ингээд зогсохгүй. 20 гаруй ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүдээс ирэх бохир уснаас гарч байгаа хог хаягдал лагийг зайлуулах ажил тогтмол хийгдэх ёстой. Өнөөдөр энд лаг зайлуулах ажил гараар хийгдэж байна. Хэрвээ үйлдэврүүд бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Харгиад ирж байгаа бохир усны хэмжээ нэмэгдэж, лагийн хэмжээ ч нэмэгдэн, бохир ус тунгаагуураас халих тохиолдол гарч байна.
“БОХИР УС” Энэ ус хаашаа урсдаг вэ?
Хуучнаар Харгиа буюу одоогийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн өнөөдрийн дүр төрх ийм л байна. Үйлдвэрүүдээс гарч байгаа усаа бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа учраас Төв цэвэрлэх байгууламжруу урьдчилан цэвэрлэсэн усаа явуулж байна. Тэгвэл орон сууц, зөөврөөр бохироо зайлуулдаг айл өрхүүдээс гарч байгаа бохир усыг нийслэлийн хэмжээнд цэвэрлэж байгаа ганц байгууллага бол Төв цэвэрлэх байгууламж. Энд юу болж байгааг харцгаая.
Анх 1964 онд хоногт 45 мянган м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтанд оржээ. Түүнээс хойш нийслэл хотын хөгжилтэй уялдан 1979, 1986 онуудад өргөтгөл хийж хоногт 200,000м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болон үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоногт 155-165 мянган м3 бохир усыг хүлээн авч байна. Та бие засаад усаа татах, угаалтууртаа тосож гараа болон аяга таваг, хувцас хэрэглэлээ угаах үед бохирлогдсон ус танай байшингийн бохирын шугамаар дамжиж газар доорх бохирын хоолойтой холбогдоно. Ийм шугам хоолой улаанбаатар хотын хэмжээнд 160 км үргэлжилдэг байна. Эдгээр хоолойгоор бохир ус дамжсаар Төв цэвэрлэх байгууламжид ирнэ. Хүний ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан бохир усан доторх хаягдал болох том хэмжээтэй хог нь хоолны үлдэгдэл, баглаа боодол, цаас, даавуу, ариун цэврийн хэрэгсэл, төрөл бүрийн нийлэг материалуудыг хамгийн эхэнд сараалж буюу төмөр тээглүүрэн дээр тогтоож уснаас ялгана. Дараа нь насосоор усыг элс тогтоогуурын хэсэгт шахаж элс, үнс, шилний хэлтэрхий, шороо чулууг тунгааж авч ялгаад үлдсэн усыг тунгаагуурлуу шахна. Тунгаагуурт бусад өөх тос, жижиг хог, лагийг ялгааж тунгаагаад механик цэвэрлэгээ дуусна. Үүний дараа биологийн цэвэрлэгээ хийнэ. Биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхит лагийн тусламжтайгаар усан дахь органик бохирдолыг исэлдүүлэн эрдэсжүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм.
Биологийн цэвэрлэгээ хийсний дараа усыг халдваргүйжүүлэх химийн цэвэрлэгээ хийнэ. Өмнөд Солонгос улсын Доохап компанийн хэт ягаан туяагаар агааржуулан халдваргүйжүүлэх аргыг энд хэрэглэж байна. Энэ төхөөрөмж нь бохир усан дахь нянг 95-100% хүртэл халдваргүйжүүлэхээс гадна, усны органик ба органик бус бохирдолыг багасгаж, байгууламжийн цэвэршилтийн түвшинг сайжруулдаг онцгой давуу талтай юм.
Жишээ нь:
·         Биологийн бохирдолыг /BOD/          15.7-35.7%
·         Химийн бохирдолыг /COD/                7.7-8.9%
·         Умбуур бодисыг /SS/                          7.5-28.8%
·         Нийт азотыг /TN/                                 11.08-13.2%
·         Нийт фосфорыг /TP/                          4.4-5.2% тус тус бууруулдаг
байна.
Ийм технологийн дамжлагаар усыг цэвэрлэж байгаа юм. Гэхдээ 100 хувь биш 90 хувь ч биш 80 хувь л цэвэрлэж байна. Өнгөрсөн 2 сарын эхний 2 долоо хоногт дээжийн судалгаагаар 85-87 хувийн цэвэрлэгдсэн гэж гарчээ. Энэ бол хангалтгүй гэсэн үг. Төв цэвэрлэх байгууламжинд бохир ус зайлуулах шугам хоолойгоор орон сууцны айл өрхүүдийн болон үйлдвэр аж ахуйн бохир ус ирэхээс гадна зөөврийн машинаар бохир ус зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг иргэдэд улам ойртуулах үүднээс зөөврийн машины бохир усыг татан авах 6 цэгийг хотын хэмжээнд байрлуулжээ.
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд анх байгуулагдахдаа одоогийнх шиг ийм их орон сууцны бохир усыг цэвэрлэхээр хэмжээний хүчин чадалтай байгуулагдаагүй. Гэтэл өнөөдөр өөрийн хүчин чадлаасаа 2-3 дахин илүү их усыг цэвэрлэх болоод байна. Төв цэвэрлэх байгууламжинд ашиглаж байгаа техникийн хүчин чадал бага, хуучирсан. Мөн бохир ус дамжуулан хүлээн авах хотын газар доорхи шугам хоолой хуучирсан. Насжилт өндөртэй гээд одоо байгаа хүчин чадлаараа цаашид ажиллах боломжгүй болоод байна.
 Гэхдээ  цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг.  Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боломжтой юм байна. Харин  лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байлаа. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийсэн ч нэгэнт 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих юм.
Өнөөдрийн байдлаар 80-90 хувь цэвэрлэсэн усаа Ундны эх үүсвэр болсон Туул голруу шууд асгаж байна. Төв аймгийн Алтанбулаг, Сонгины амралтын орчим төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдсэн ус шугам хоолойгоор дамжин Туул голд хүрч байгаа юм. Монголчууд бид хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудыг ардаа оруулж байсан удаа бий. Харин бохир ус татан зайлуулах үйл ажиллагааны хувьд дэлхийн улс орнуудын хамгийн адагт явж байна гэж хэлж болох юм.

Жишээлэхэд: Сингапур улс борооны усаа бүрэн ашиглаж чаддаг болжээ. Өмнө нь энэ улс Малайзаас ундны усаа худалдаж авдаг байсан учраас ус бол алтнаас үнэтэй гэдгийг сайн ойлгодог. Сингапур улс далайгаар хүрээлэгдсэн арлын улс юм. Энэ улс усны хангамжаа 4 замаар шийджээ. Ингэхдээ борооны усаа хуримтлуулж унднаас бусад хэрэглээнд хэрэглэх, Малайзаас ундны усаа импортоор авах ахуйн хэрэглээнээс гарч байгаа усаа механик, биологийн химийн аргаар цэвэрлэх мөн далайн усыг цэвэршүүлэн хэрэглэж байна. Сингапур улс 2060 он гэхэд усны хангамжынхаа 30 хувийг далайн усаа цэвэршүүлж, 50 хувийг ахуйн хэрэглээний усаа цэвэршүүлэн хангадаг болох зорилт тавиад байгаа юм байна. Сингапур улс өнөөдөр эрүүл амьдрах үзэсгэлэнт цэнхэр хотыг бүтээж байна.

 Монгол улсын хувьд ундны усаа гаднаас худалдаж авахгүй, өөрийн гэсэн цэвэр усны нөөцтэй. Энэ баялагтаа хэт дулдуйдаж усандаа үрэлгэн хандаж, бохир усаа дахин ашиглаж чадахгүй байна. Ядаж бохир усаа бүрэн цэвэрлээд Туул голруу нийлүүлдэг болох хэрэгтэй байгаа юм. Ус бол бидний амьдралд маш чухал үүрэгтэй. Бид хэрэглэж байгаа усаа цаашид олон үедээ үлдээх нь чухал. Үүний тулд хэрэглэж байгаа усаа гамнаж, бохир усандаа элдэв хог хаягдал бүү хийгээрэй.



Thursday, May 19, 2016

Миний өсгөсөн охин

Сурвалжилсан тэмдэглэл

                                                             Миний өсгөсөн охин
Зүрхний эсийн үхлийг зогсоох эмийг боловсруулсан оюутан А.Дөлгөөний ойр дотны хүн болох Цэрэндоржгуайтай ярилцлаа. 
Та хэдэн онд МУИС-д орсон вэ?
1962 онд ороод 1967 онд төгссөн 5 жил сураад дунд нь 1 жилийн  чөлөө авсан.
Тэр үед хэдэн хүүхэд төгссөн вэ?
23 сурагч төгссөн байсан. Өөр өөр мэргэжлээр төгссөн. Төгсөнгүүтээ ажлын хуваарь авч ажилладаг байсан үедээ. Намайг төгсөхөд Хөвсгөл аймагт ажиллах хуваарь өгсөн Тэр үед албан журмаар хуваарилдаг байсан. Манай нөхөр Дарханы банкны даргаар очиход 3 хүүхдээ өгч явуулаад би өөрөө дотуур байранд байдаг байлаа. Хүмүүсийг ажилд хуваарилдаг боловсролын яамны боловсон хүчин гэж байдаг байсан. Тэгээд би ороод:
         Манай гэр бүл Налайхад байдаг. Налайхад багшийн оронтоо байна уу гэхэд байхгүй гээд их л зэмлэсэн. Тэгээд хаяад Налайх руу явсан. Тэгээд манай нөхөр яаманд нялх хүүхэдтэй Налайхад гэр бүлээрээ амьдардаг гэж хэлэхэд 7 хоногийн дараа надад дипломыг маанаь өгч явуулсан байсан.
          Тэгээд Налайхад ажил байхгүй. Чиний сурсан мэдсэн бүхэн чинь мартагдах нь дээ гэсэн юм.  Удалгүй би  цэцэрлэгийн багшаар ажилд орж 3сар гаруй энэ ажлыг хийсэн. Тэгээд дараа нь бага ангийн багш болсон. Цэцэрлэгийн багшаас ч хэцүү ажил даа.  Тэгээд байж байсан чинь 8 жилийн сургуульд биологи газарзүй багшийн орон тоо гарсан. Ашгүй Хими биологийн багш тэтгэвэрт гарч намайг ажилд авсан даа.
        1971 онд жирэмснийхээ амралтыг аваад 45 хоногийн дараа хүүгээ яслид өгөөд ажилдаа орсон. Нэг удаа намын төв хорооноос дуудсан. Тэгээд явж ирэхдээ Дархны банканд намайг даргаар томилсон. Тэгээд ЗИЛ машин хөлслөөд Дархан руу 6 жаахан хүүхэдтэйгээ вагоноор явсан. Төв хорооны  томилолтоор. Тэгээд очсон чинь 2 өрөө байранд орсон . Дотор талд нь хүн суухын аргагүй эрүүл ахуй муу байр байсан . Тэнд тэр чигээрээ Оросууд амьдардаг байсан.Өвөлжингөө пясаатай ноцолдсон доо.
Тэндээ мэргэжлээрээ багшилж байгаад бага хүүгээ төрүүлсэн дээ. Тэгээд байрандаа засвар хийж томруулсан. Дараа шинэ байранд орж 28 жил амьдарч, 28 жил багшилсан. Олон ч арав төгсгөсөндөө. Шарын голд 10 жил багшаар ажилласан.
Тэгээд 1990 он болоод Ардчилал гарч , Дархан руу эргэн нүүж ирсэн. Тэгээд Дөлгөөн төрсөн дөө. Дөлгөөнөө би өсгөсөн.
Таны нас сүүдэр вэ?
Одоо би 73 тай.
Таны нийт хэдэн шавь нар байна вэ?
Их бий дээ Ихэнх нь эмч багш нар.
Дөлгөөн аль сургуульд сурдаг байсан вэ?
Хобби ороход 3н хичээлийн шалгалт авсан.  Бүгдэд  нь тэнцсэн. 9-р ангидаа болзолт шалгалтанд тэнцэж 2-р байранд орсон боловч тэр сургуульд яваагүй. Дараа жил 100%-ийн тэтгэлэгтэйгээр тэнцээд явна гэж байсан. Хоббид онц сураад жилийн төлбөрт нь хөнгөлөлт хийсэн. Тэгээд 9 ангиа төгсөөд 10 ангидаа дахин шалгалтанд орж тэнцэн 10,11-р  ангид интернешнелд орж тэнцэн төгсөхөд нь 200 долларын шагнал авсан. Мөнх Японы Токиогийн их сургуульд шалгалт өгч тэнцэн 5 жил  100 хувийн тэтгэлэгтэй суралцанд Америкийн  Альберт Эйнштений их сургуульд тэнцэн одоо 3 курст суралцаж,.Багаасаа хичээнгүй мундаг сурдаг хүүхэд байсан.7 настайд нь сургуульд оруулсан. Нийгмийн идэвхт оролцоотой юм юманд махран суралцдаг хүүхэд байсан. 7хоногт 2 цагаар төгөлдөр хуурын дугуйланд суралцуулсан. Хавар төгөлдөр хуур сурчихсан байсан. Урлаг хүний хүмүүжилд их  нөлөөлдөг. Хүнийг уян зөөлөн нинжин сэтгэлтэй болгож хүн ёсны төлөвшлийг олж авахад гол тулгуур болдог зүйл бол урлаг юм.  Англи, Япон  хэлийг унаган хэл шигээ суралцсан. Гоозүй, ариун цэвэр, эмх цэгцэнд ч  суралцсан. 2-р ангид байхад нь ээж нь Солонгос руу явсан. Тэгээд зунжингаа манайд байсан.  4 ангиасаа эмээтэйгээ   12 ангиа төгстөл хамт байсан даа. Ээж нь Оросод мэргэжил дээшлүүлж суралцаж байсан.
    Манай Дөлгөөнөө дэлхийд данстай хүн юм.Зүрхний шигдээс өвчнийг эдгээх эмийг гаргаж авах эхний туршилт нь амжилттай болсон.
Хүүхдийг хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?
Хамгийн гол нь хүүхдийн дур сонирхолыг нь харж түүн рүү нь дөхүүлж өгөх хэрэгтэй.Хүүхдэд бага ангийн сургалт чухал.Хамаагүй сурах хэрэгтэй гэж шахаад байж болохгүй.
Бидэнд үнэтэй зөвлөгөө өгч амьдралынхаа баялаг туршлагыг хуваалцсанд танд маш их баярлалаа. Танд эрүүл энх азжаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе











Сурвалжилсан тэмдэглэл



Сурвалжилсан тэмдэглэл
Өнөө үед ажил ихтэй зав муутай хүмүүсийн хувьд машин бол хоёр дахь гэр нь болж байна
  БЗД-ийн 6-р хороонд байрлах Шөнийн захын төлбөртэй зогсоолд 2015.11.15 өдөр 3.30 минутад зогсоолын тасалбар авч зогсоолд машинаа байрлуулан тавиад , уг захын хажууд байрлах “Night plaza” зах руу орж 15-20 минутын дараа гарч ирэн машин руугаа очтол машины хаалга онгойсон, хойд талын суудал дээр байсан 3-н тортой эд зүйлс алга болсон байлаа. Айж сандарсан жолооч маань тасалбар тасалсан ажилтны дуудан харуулж,машинаас минь юмыг минь авсан байна.
    -Та харсан уу? Туслаач гэхэд
   -Та яг машинаа түгжсэн үү? Худлаа яриагүй биз. Ер нь юмаа алдсан гэж үнэн үү? Хүн ирж таны машиныг онгойлгоогүй яасан ядаргаатай юм бэ? Гээд уурлахад нь
   Жолооч: Үгүй ээ танайд камераа шүүгээд хараад өгөөч. Би ердөө 20 минут болж байна. Та өөрөө энд ажил үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд ажиж харсан байх ёстой. Та камераа шүүгээд өгнө үү  гэтэл үгийн зөрөөгүй миний өмнөөс хашгирч :
    Байхгүй байхгүй яах гээд байгаа юм тэнэг юм чинь гэх мэтийн хэрүүлийн үгээр харьцаж байсан. Дараа нь БЗД-ийн цагдаагийн хэлтэсд өргөдөл гаргаж өгснөөр хохирол барагдуулах 100000 төгрөгийг ажилтнаар гаргуулж авсан .Гэвч тэр ажилтан буруугаа    хүлээж гэмшсэн үгийг хэлээгүй нь  үүрэг хариуцлагаа ойлгохгоогүйгээс гадна үйлчилгээний ажилтан ямар чухал үүрэг хариуцлагатайг ухамсарлахгүй өнгөрч байгаа нь цааш цаашид гарах аюулгүй байдлын үр дагавар харагдаж буй нь нууц биш юмаа.
Хаа хаанаа эд хөрөнгөө алдах эрсдлийг бодож, үйлчилгээний байгуулгын ажилтны олон нийтдээ харьцах харилцаа мөн хууль дүрмээ биелүүлэх хариуцлагыг тооцох болсон нь үүнээс харагдаж байна.


    
          Иргэд харин үнэтэй цаг заваа хэмнэж, эд хөрөнгөө хайрлаж хамгаалахын тулд тэсгэм өвөл хаврын хавсарганд дулаан грашид машинаа тавих нь чухал юм. Замын цагдаагийн газраас авсан судалгаагаар нийслэл хотод нийтдээ хөдөлгөөнд оролцож буй авто машины тоо 600000д хүрчээ. Тэгвэл энэ тоог зогсоол ,дулаан грашны байршил болон үнэд үржүүлбэл чамгүй их тоо гарна.
Улаанбаатар хотын Улаанхуаран авто зогсоолын ажилтан Эрдэнэбатаас асууж тодруулахад:
    1.Жижиг суудлын авто машин 5000-7000
          2.Том Land машин   10000-12000
    3.Автобус, том оврын машин 15000-20000
    4 Гадаа зогсоолын үнэ1500-3000  гэсэн мэдээллийг өгсөн.
Өдрөөр машин угаалга болгож шөнийн 10 цагаас хойш бараг бүх угаалгын газрууд дулаан граш болгох давхар үйлчилгээтэй байдаг.
 Шинэ байр бүр доороо граштай байдаг ба үүний тоог гаргахад тун бэрх юм. Мөн грашаа худалдаж аваагүй тохиолдолд түрээсэлдэг.Энэ түрээс нь хувийн биш учраас илүү үнэтэй байдаг.
1.      Жижиг суудлын авто машин 6000-7000
2.      Том Land машин   12000-14000
3.      Гадаа зогсоолын үнэ1500-3000 байна
Энэ нь бууз өрөөд тавичихсан юм шахуу зайтай , эмх замбараагүй, хэрүүл маргаан ихтэй зарчимгүй асуудал болдог.
Иймд төрөөс тодорхой дүрэм журмыг гаргаж хариуцлагатай мөрдүүлж, хяналт тавих нь хувь хүний болон нийтийн эрх ашигт нийцсэн асуудал болоод байна.  
  
Д.Оюунтунгаа