Thursday, May 19, 2016

Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс



Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс
Азжаргалтай амьдрал гэж огт байхгүй. Харин аз жаргалтай  цаг мөч гэж байдаг.Энэ цаг мөчийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг.
Жишээ нь Зарим хүмүүс эрүүл энх, эд хөрөнгө ,авьяас чадвар , суут ухаантай байх нь аз жаргал гэж боддог бол зарим нь зүгээр л халуун кофе уугаад кино үзэж тайван налайж суухыг аз жаргал гэдэг.
    Гэвч аз жаргалыг мэдэрч хүсэхэд учир бий. Чин сэтгэлээсээ аз жаргалыг мэдэрмээр байвал эрүүл тунгалаг оюун бодолтой байх хэрэгтэй.Хаанаас үүнийг мэдрэх үү?   Зарим нь бусдынхыг булааж, зарим нь шантралгүйгээр хайж харин зарим нь түүнийг хаанаас ч юм гараад ирэхийг хүлээж суудаг бол зарим нь түүнийгээ бий болгодог байна. Аль нь зөв вэ?
Өнөөгийн нийгэм хөгжихийн хэрээр хүмүүний бодол оюун өөрчлөгдөж, маш этгээд зүйлүүдэд дурлах нь ихсэж байна. Гагцхүү хүний ёс, хууль дүрэм гэж зүйл байдаг гэдгийг мэдэж санаж явбал зохистой.
            Одоогоос жил гаруйн өмнө  бяцхан хүүг эцэг нь хазаж тамласан хэрэг, бага насны охиныг удаа дараа хүчирхийлсэн хэргүүд гарч нийгмийг цочоож байсан. Хэрэг үйлдэгчид бүгд л утгагүй, сэтгэл сэртхийлгэм зүйлсийг хийж,түүнээсээ аз жаргалыг булааж яваа хүмүүс. Ийм хүмүүс олширч байгаа нь даанч харамсалтай.
         Иймд эрүүлээр аз жаргалыг мэдрэхийн тулд эрүүл сэтгэхүйг хэрхэн бий болох вэ? Энэ асуултын хариуг тайлах их хэцүү ч миний бодлор хүмүүс санаа зовох зүйлсээ хязгаарласнаар хялбархан сэтгэхүйгээ эрүүлжүүлэх юм шиг........
      Өглөө болгон сэрэхдээ тэр өдрийнхөө гайхам сайханг биширч байгаа бүх зүйлдээ талархаж,буян хэрэгтэйд нь чадлынхаа хэрээр бага ч болов тус хүргэж, амьдралынхаа хэв маягийг бага ч атугай өөрчлөн аливаа зүйлийг эерэг талаас нь харж амьдралаа үргэлжлүүлвэл жинхэнэ утгаараа эрүүлээр аз жаргалыг мэдрэх юм шиг ........
            Би энэ сэдвээрээ бусад хүний сонирхол, оюун бодлыг хязгаарлахыг хүссэнгүй. Гагцхүү хууль ёс, хүний мөс гэж байдаг. Эрүүл сэтгэлгээг эн тэргүүнд хэлэхийг зорив.
            Хүн бүр л аз жаргалаа өөрөө өөрийнхөөрөө мэдэрдэг нь үнэн. Эцсийн үнэн бол хүн бүр эрүүл ухаан, эрүүл сэтгэлээр эрүүл нийгмийн аз жаргалыг хүсдэг шүү дээ.
            Дэлхийг өөрчлөх талаар бодохоосоо өмнө өөрийгөө өөрчил гэдэг сургаалын дагуу аз жаргалыг хүсч байвал эхлээд эрүүл сэтгэлгээг бий болгож, түүнээсээ энгүй жаргалыг шүүрч амтлахыг хүсье.
   

2 comments: